“Таван толгой түлш”ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ирэх сарын 1-нээс тогтмол ажиллана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн  удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш  нийслэлийн  агаарын бохирдол 50 хувиар  буурсан  бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж,  аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд  оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж  байна.  Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна.  Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж  дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан  танилцууллаа.  Зүүн … Continue reading “Таван толгой түлш”ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ирэх сарын 1-нээс тогтмол ажиллана